Нийслэлийн прокурорын газраас яллагдагч “Админерал”-ын гэх Ц.Ламжавд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болжээ. Ц.Ламжав нь МАН-ын Нарийн нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах юм.
Түүнийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас энэ сарын 25-нд шүүхэд ирүүлжээ. Шүүх энэ сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж, шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, яллагдагч Ц.Л-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан”, 1.4-т заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлүүдээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал нь үндэслэлтэй байна гэж үзсэн байна.
Иймд яллагдагч Ц.Л-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авч, хангаж шийдвэрлэжээ.
