УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Улаанбаатар хотын агаарын бохирдол буурсныг хүлээн зөвшөөрч твиттер хаягаараа жиргэжээ.
Тэрээр, “Нямбаатар аа, чи Улаанбаатар хотын агаарын чанарыг Хятадаас хамааралтай болгочлоо. Хятад Улс хагас коксоо өгөхгүй гэвэл буцаад утаа угаарандаа баригдах уу. Швейцарын IQAir дээр УБ хот Бээжин, Токио, Берлин, Москва зэрэг хотуудаас хамаагүй хойно 104-т бичигджээ.
Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээ яг одоо ийм байна. Ойрын хэдэн жил ийм сайхан байхыг хараагүй ээ” гэжээ.
