Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 06-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 07-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 08-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим, 09-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 03, 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -25…-30 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21….-26 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.
