Эхнэрээ 22 жил хүчирхийлсэн хэргээр НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг цагдан хориод буй. Эхнэрийнх нь гомдлоор Б.Эрдэнэсүхийг 2025.11..27-ний өдөр өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр хорьж, 2025.12.23-ны өдөр түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 14 хоногоор сунгаж шийдвэрлэсэн. Тэгвэл түүний цагдан хоригдох хугацаа өнөөдөр дуусч байгаа аж.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг Эрүүгийн хуулийн 11.7 буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, 13.12 буюу хууль бусаар мөрдөж мөшгих гэх зүйл ангиар шалгаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн ч шүүхээс материал дутуу гэх шалтгаанаар буцаасан гэх мэдээлэл бий.

Мөн түүнийг дээрх хэргээс гадна албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйлчлэлээр АТГ-аас шалгаж байгаа билээ.