Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар Улаан-Уул сумаас Ренчинлхүмбэ сумын чиглэлд “Дээд цагаан нуур”-ын мөсөн дээгүүр зорчиж явсан 5 зорчигчтой суудлын автомашин нуурын мөс цөмөрч живжээ.
Зорчигчид нь автомашинаасаа эсэн мэнд гарч сумын төвд очсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, иргэн Б-ийн “Great Wall Tank-300” загварын суудлын автомашиныг татан гаргаж, тус сумын Цагдаад хүлээлгэн өгчээ.
