Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдлыг үнэлэхэд Өвөрхангайн Сант, Баянгол сумдын (1 аймаг 2 сум) нутгаар төмөр буюу шилэн зудын, Увсын Ховд, Түргэн, Малчин, Зүүнговь, Хяргас, Баруунтуруун,  Цагаанхайрхан, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Алтай, Завханы Тэс, Баянтэс, Цэцэн-Уул, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Хангал, Дашинчилэн, Гурванбулаг, Баяннуур, Өвөрхангайн Тарагт, Гучин-Ус, Есөнзүйл, Өлзийт, Төгрөг, Зүүнбаян-Улаан, Сэлэнгийн Түшиг, Цагааннуур, Хушаат, Зүүнбүрэн, Алтанбулаг, Шаамар, Жавхлант, Баруунбүрэн, Сант, Сайхан, Хүдэр, Ерөө, Орхонтуул, Орхон, Баянгол, Мандал, Дархан-Уулын Орхон, Дархан, Хонгор, Шарынгол, Төвийн Баян, Зуунмод, Эрдэнэсант, Дундговийн Луус, Хулд, Сайнцагаан, Дэрэн, Өндөршил, Дорнодын Чойбалсан сумдын  буюу нийт 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна.

Баян-Өлгийн Сагсай, Увсын Бөхмөрөн, Сагил, Давст, Тэс, Наранбулаг, Зүүнхангай, Завханы Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан, Тэлмэн, Тосонцэнгэл, Сантмаргац, Их-Уул, Алдархаан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Говь-Алтайн Тонхил, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянхонгорын Гурванбулаг, Жаргалант, Булганы Баян-Агт, Хутаг-Өндөр, Бугат, Хишиг-Өндөр, Сайхан, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Өвөрхангайн Уянга, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Богд, Бүрд, Баян-Өндөр, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Заамар, Цээл, Угтаалцайдам, Лүн, Жаргалант, Борнуур, Баянчандмань, Өндөрширээт, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Дундговийн Эрдэнэдалай, Адаацаг, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Гурвансайхан, Баянжаргалан, Өлзийт, Хэнтийн Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Баянмөнх, Өлзийт, Баян-Адрага, Баян-Овоо, Дорноговийн Дэлгэрэх, Сүхбаатарын Баяндэлгэр, Наран, Дарьганга, Онгон, Дорнодын Чулуунхороот, Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Халхгол сумд буюу нийт 16 аймаг 77 сумын нутгаар цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.

Эх сурвалж:ЦУОШГ