Улсын хэмжээнд 2026 оны нэгдүгээр сарын байдлаар нийт 551,740 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 8.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Бүртгэгдсэн нийт зөрчлийн 85.4 хувь Нийслэлд, 14.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Үүнээс

  • 99.5 хувийг Цагдаагийн байгууллага,
  • 0.5 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.

Нэгдүгээр сард зөрчил гаргасан 532,868 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 9.8 хувиар өссөн бол, 18,983 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 22,7 хувиар буурчээ. Шийтгэл оногдуулсан иргэний 74.7 хувь нь эрэгтэй, 25.3 хувь нь эмэгтэй бөгөөд нийт зөрчил гаргасан иргэдийн 59.1 хувь нь 26-45 насны хүмүүс байна.

Зөрчлийн улмаас 2026 оны 1 дүгээр сард хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 8,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх сараас 2 дахин өссөн, учирсан хохирлоос 883,8 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.