Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг музейн газрууд иргэдийн хөлд дарагдаж, урт дараалалтай өнжив. Учир нь жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт болдог “Музейн нээлттэй өдрүүд” эхэлж байгаа юм.

Салбар яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагаа энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ өдрүүдэд уншигч та Улаанбаатарын музейнүүдийг үнэ төлбөргүй сонирхох боломжтой.