Төрийн дээд цол, одон, медаль олгоно гэж 35 сая төгрөг залилсан этгээдэд 4.8 жилийн хорих ял оноосон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Цагдаагийн байгууллагын мэдээллээр нэр бүхий иргэн нь эмнэлгийн байгууллагын ажилчдад Төрийн дээд цол, одон, медаль болон бусад байгууллагын шагналыг гардуулна гэж 35 сая 970 мянган төгрөг залилсан хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жил 8 сарын хорих ял шийтгэсэн байна. Иймд хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
