Булган аймаг, Тэшиг сум Хужирт багийн “Зүүн согоот” гэдэг газар ойн гал түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбар, сумын Мэргэжлийн ангийн нийт 13 хүн, 1 автомашин, 8 морьтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.09-ний өдрийн 01:00 цагт цурамд оруулж, 05.11-ний өдрийн 12:35 цагт бүрэн унтраажээ.

Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 3 га талбай өртөж шатсан.

Булган аймаг, Тэшиг сум Хужирт багийн “Тасархайн давааны-Ам” гэдэг газар ойн гал түймэр гарч, 2026.05.10-ны өдрийн 11:40 цагт цурамд оруулж, 05.12-ны өдрийн 07:22 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 20 га талбай өртөж шатсан.