Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум Хулгар баг “Урт шанд” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Тус сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн  нийт 36 хүн, 12 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 12:20 цагт цурамд оруулж, 12:30 цагт бүрэн унтраав.  Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 45 га талбай өртөж шатсан байна.

Сүхбаатар аймаг, Мөнххаан сум Баянцагаан баг “Модот” гэдэг газар хээрийн түймэр гарч, 13:35 цагт цурамд оруулан, 16:00 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 54 га талбай өртөж шатсан.