Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Хадын булаг 7 дугаар баг “Хилийн 0146 дугаар ангийн 7 дугаар застав” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2026.06.10-ны өдрийн 14:24 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 7 дугаар заставын нийт 12 алба хаагч, 2 автомашинтай хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 19:40 цагт цурамд оруулж, 21:20 цагт бүрэн унтраажээ.
Урьдчилсан байдлаар хээрийн түймрийн 250 га талбай өртсөн.
