Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум 7 дугаар багийн “Өгөөмөр” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.06.21-ний өдрийн 21:45 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 29 хүн, 7 автомашинтай 23:20 цагт гарч 60 км замыг туулан 00:50 цагт очиж хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 06.22-ны өдрийн 01:55 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 250 га талбай өртөж шатсан.
