Хэнтий аймаг, Бор-Өндөр Хүйх багийн “Хөгзөдийн булаг” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2026.06.29-ний өдрийн 15:03 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж 17:56 цагт бүрэн унтраасан байна. Уг гал түймэрт 5 га талбай өртөж шатжээ.
Мөн Дорнод аймаг, Халхгол сум Ялалт багийн “Баруун шавар” гэдэг газар хээрийн түймэр гарч, Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид унтраасан аж. Уг гал түймэрт 160 га талбай өртөж шатсан.
