Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, тэдний хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор 2023 онд нийслэлийн 6 дүүрэгт Ерөнхий газрын нэрэмжит туг аялуулах аяныг зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл өнгөрсөн тавдугаар сард Баянгол дүүрэгт тугаа хүлээлгэн өгч, ХБИХЕГ-аас тодорхой чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг чиглэл өгсөн юм. Тэгвэл өнөөдөр буюу 2023.10.12 ний өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын удирдамжийн хүрээнд хийсэн ажлын тайлан болон тугийг ХНХЯ-ны харьяа Засгийн Газрын Хэрэгжүүлэх Агентлаг, ХБИ-ийн Хөгжлийн ерөнхий газрын мэргэжилтэн Д.Сонгохбаярт Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн болон Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нар хүлээлгэн өглөө.Тус арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн болон бусад холбогдох албаныхан дүүргийнхээ ХБИ-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан тэдэнд тулгамдаж буй асуудлууд, санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх талаар нээлттэй уулзалт зохион байгууллаа. Манай Баянгол дүүргийн хэмжээнд 5,800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд оршин сууж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаанд тэгш оролцох, хөгжих, сурч боловсрох эрхийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ажилласан байна. Мөн Баянгол дүүргийн 1-34 хорооны байрууд болон өрхийн эмнэлгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаттай болох ажлыг эхлүүлэн ажиллаж байна.. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд анхаарч, тэдэнд чиглэсэн арга хэмжээг сайжруулах зорилт тавьж буйгаа онцолсон юм.“Туг” аялуулах аяны хүрээнд Баянгол дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн ажлууд:
- Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийг Дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны А/140 дүгээр захирамжаар шинэчлэн баталсан. /Баянгол дүүргийн хувьд 6245 хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй бөгөөд “Харааны бэрхшээлтэй 599, ярианы бэрхшээлтэй 163, Сонсголын бэрхшээлтэй 505, Хөдөлгөөний бэрхшээлтэй 745, Сэтгэцийн бэрхшээлтэй 981, Хавсарсан болон бусад бэрхшээлтэй 3219/ иргэд байна гэсэн статистик тоон мэдээлэл байна.
- Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөрийн 3 талт гэрээг 7 аж ахуй нэгж, 7 иргэнтэй байгуулж байнгын ажлын байранд зуучилжээ.
- Нийтийн тээвэр, Түлээ нүүрс, Хиймэл шүд, протез, Рашаан сувилал, Ортопез буюу тусгай хэрэглэл зэрэг хөргөлтөд 3659 ХБИ хамрагдаж 242,8 сая төгрөг зарцуулсан байна.
- Хувийн ААН байгууллагуудтай хамтран жижиг дунд бизнес эрхлэгч 4 иргэнд борлуулалтын дэмжлэг үзүүлжээ.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төрийн төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирэх боломжгүй иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлсээр байна
- 2023 онд дүүргийн хэмжээнд нийт хорооны 35 байршилд явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тэмдэгт болон налуу замыг тохижуулсан.
- Баянгол дүүргийн нэрэмжит Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд 24 багийн 110 тамирчин өрсөлджээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын салбарт:
- Тэгш хамран сургахад шаардлагатай дэмжлэг, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн 3 сургууль, 2 цэцэрлэгт “Хүүхдийн хөгжлийг дэмжих” танхим байгуулж, тохижуулсан.
- Халамжийн тэтгэмж хөнгөлөлтөд 372 хүүхдийг хамруулсан
- Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран 372 хүүхдийн бэрхшээлийг тодорхойлж, холбон зуучилсан.
- Хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд тусгай хэрэгсэл олгосон.
- Баянгол дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгт нийт 133 хүүхэд, төрийн бус өмчийн цэцэрлэгт нийт 49 хүүхэд хамрагдаж байна.