Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 16-ын даваа гэх газарт нэг жилийн өмнө нөхөн сэргээлт хийлгэх нэрээр “Агнистын гэрэлт ордон” ХХК гэх сүм хийдийн гэмээр ариун нэртэй атлаа алт олборлон байгаль орчныг сүйтгэгч ХХК-д олгосон бөгөөд өнөөдүүл нь улс орны хэмжээнд бензин шатахуун тасалдаж, Улаанбаатар хотод СОР17 олон улсын их хурал өрнөж байх үед “чоно борооноор” гэдэг шиг гэнэтхэн нөхөн сэргээлт хийх нэрээр “16-ын даваа” гэх газар АЛТ ОЛБОРЛООД эхэлжээ.
Хамгийн сонирхолтой нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид хандан нутгийн иргэд нь өөрсдийн зардлаар нөхөн сэргээлт хийх хүсэлт өгсөн атал эрхэм Засаг дарга тэдний хүсэлтийг үл ойшоож, гагц “Агнистын гэрэлт ордон” ХХК-д л тус газарт өөрийн зардлаар нөхөн сэргээлт хийх нэрээр “алт олборлох”-ыг зөвшөөрөн олгон өөрөө баталж “Байгаль орчны нөхөн сэргээлтийн ” гэрээ нэртэй “хууль бус алт олборлуулах” зөвшөөрөл өгчихсөн байх юм.
Магадгүй үүний цаана их хэмжээний авлигын асуудалд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж холбогдсон юм биш биз гэж хардахад хүргэж байна.
Эс бөгөөс нутгийн иргэдийн нөхөрлөл, хоршоогоор хийлгэж болох нөхөн сэргээлтийн ажлыг гагц “Агнистын гэрэлт ордон” ХХК-аар хийлгэж байгаа нь ямартай вэ?
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзоүгүй дээрх асуудлыг АТГ-аас шалгаж үзэх нь зүйтэй биз.

Эх сурвалж: www.amlalt.mn
