Иргэд цахимаар газар авахаар хүсэлт явуулдаг ч жил гаруй болоход хариу өгөхгүй байна гэдэг. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө батлагдтал газар олголтыг түр зогсоогоод байгаа аж.

Төлөвлөгөө батлагдсны дараа хот, орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө гарч арга хэмжээ бүрээр задарч хаана ямар ажлууд хийгдэх нь тодорхой болох юм.