Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Бугад хаш” гэдэг газар ойн гал түймэр гарчээ. Ренчинлхүмбэ сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 12:45 цагт цурамд оруулж, 15:42 цагт бүрэн унтраасан байна.
Урьдчилсан байдлаар түймэрт 0.8 га орчим талбай өртсөн.
