Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Богдхан уулын Төр хурахын ам, “Их Халзангийн-Энгэр” гэдэг газар ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 13:15 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, 63 дугаар ангийн 25 алба хаагч, 6 автомашин, 35 дугаар анги, нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 18:15 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 6 га орчим талбай өртөж шатсан.
