Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол” гэдэг газар ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 19:45 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэрэг, Улаан-Уул сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийн зүүн болон урд хэсэгт унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 80 орчим га талбай өртсөн.