Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Цагаан толгой” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ.

Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 17:20 цагт цурамд оруулан 18:30 цагт бүрэн унтрааж, Цагаан-Овоо сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.

Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 1040 га талбай өртсөн.