Баянгол дүүргийн Хот нийтийн аж ахуйн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай хурлаар цаг үеийн буюу:
  • Намрын мод тарих ажлын хуваарь, зохион байгуулалт,
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил,
  • Дүүргийн 1-34 хороонд 9-р сарын 21-ээс 10-р сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулах “Манай хороо-Миний гудамж” аяны удирдамж болон шилдэг хороог ямар шалгуур үзүүлэлтээр тодруулах талаар мэдээлэл сонслоо.
Баянгол дүүргийн ХСТНААХ-ийн дарга Г.Мөнх-Эрдэнэ “Намрын мод тарих ажлын хүрээнд нийт 14 хорооны 17 байршилд 2,0-2,2метр өндөртэй 197 ширхэг гацуур, 615 ширхэг гоёлын бут тарихаар төлөвлөж, Энэ ажил өчигдрөөс эхэлсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнөөдрийн байдлаар:
Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг хариуцан ажилладаг 9 байгууллага 1191.1 тн давс, 699.5тн бодисын нөөцтэй байгаа бөгөөд нэмж 710 тонн давс, 480тнн бодис нөөцлөх шаардлагатай,
Дүүргийн гэр хорооллын 8 хороонд 17 түлшний цэг ажиллаж ба өдөрт 5тонн түлшний татан авалт хийн иргэдийг сайжруулсан түлшээр хангах ажил хэвийн үргэлжилж байгаа,