Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран намрын мод тариалалтын ажлыг зохион байгууллаа.
Энэ хүрээнд Баянгол дүүргийн 27 дугаар хороо, Гермес барилгын материалын дэлгүүрийн эсрэг талын орон сууцны хотхон доторх зам дагуу бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилгоор 7 төрлийн 100 гаруй мод, бут тарьж суулгав.
Мод тарих арга хэмжээнд:
– Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар
– Засаг даргын Тамгын газрын алба хаагчид
– БГД-ийн ИТХ-ын Төлөөлөгч Ө.Батчимэг
– БГДИТХ-ын Ажлын албаны ажилтан, алба хаагчид
– Хорооны иргэдийн төлөөлөл
оролцож, орчны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ орууллаа.
Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд мод тарих, арчлан ургуулах ажил чухал ач холбогдолтой.
“Нэг мод тарьсан хүн нэг насны буян хийдэг.
