- Гурав нь 100,
- Тав нь 90,
- Нэг нь 70 хувийн хэрэгжилттэй буюу нийт өгсөн үүрэг даалгавар 91 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна.Тухайлбал, өнгөрсөн Шуурхай зөвлөгөөнөөс сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллахыг үүрэг болгосон. Дээрх үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн ЗДТГ, холбогдох газар, хэлтсүүдтэй хамтран аравдугаар сарын 11-ний өдөр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх “ӨВӨЛДӨӨ БЭЛДЭЖ-ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ” нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулсан байна.
Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран төлөвлөгөө гаргаж, хуваарийн дагуу төрийн өмчийн 21 сургууль, 38 цэцэрлэгийн орчимд эргүүл ажиллуулсан байна.
- “Тандалт” тусгай арга хэмжээний хүрээнд дүүргийн Улаан загалмайн хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран тэнэмэл байдлаар амьдардаг, архинд донтох өвчтэй 101 хүнд архины хор уршиг сэдвээр яриа таниулга хийж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн бол “Сэргэлт өөд” ТББ-д гурван хүнийг сайн дурын эмчилгээнд хамруулахаар хүлээлгэн өгсөн байна.
- Аравдугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан “Уусан бол бүү жолоод” арга хэмжээний хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 22, “ASAP” сангийн эрэн сурвалжлах хэсэгт бүртгэлтэй 2, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцсон 124 жолоочид тус тус торгууль оногдуулсан байна.
- Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 141 аж ахуй нэгж байгууллагын 1486 хяналтын камер стандартад нийцсэн эсэх судалгааг гаргаж улмаар шаардлага хангаагүй 24 аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн 87 хяналтын камерыг шинээр байршуулж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт болон байгууллагын гадна орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавьж ажиллажээ.
Баянгол дүүргийн “Иргэдийн спортын XI наадам” есдүгээр сарын 9-ний өдөр эхэлсэн бөгөөд нийт 9 төрлөөр зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар спортын 4 төрлийн тэмцээн зохион байгуулагдсан ба үлдсэн 5 төрөл нь хуваарийн дагуу болно. Түүнчлэн Баянгол дүүргийн “Иргэдийн спортын XI наадамд хороодын Засаг дарга нар ач холбогдол өгч, иргэдээ идэвхтэй оролцуулж байгаа гэсэн мэдээллийг дүүргийн Спорт хорооны дарга Г.Батбаяр удирдах ажилтнуудад өглөө.
Үүнд: Дүүргийн удирдах ажилтнууд хурал, зөвлөгөөнд өөрийн биеэр оролцох /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд
- Орлого бүрдүүлэх ажилд онцгой анхаарч ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс
- Орон нутгаас Улаанбаатар хот руу орж ирж байгаа автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний дагуу газраа зориулалтын бусаар ашиглаж, ажил, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргаж холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авах захирамжийн төслийг яаралтай боловсруулж, гаргах. /Газар зохион байгуулалтын алба/
- Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хороодын Засаг дарга нарт/
- Хороодод ажиллаж байгаа бүх төрлийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийн судалгааг шинэчлэн гаргаж загвар хүснэгтийн дагуу
- Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэх /Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хороодын Засаг дарга нарт/
- Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид, хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд анхаарч ажиллах /Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс
Орон сууцны болон гэр хорооллын хог тээвэрлэлтийг нэмэгдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.