Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Холбооны Бүгд Найрамдахын Бонн хот, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Герман Монголын нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Миний амьдарч буй дүүрэгт тогтвортой хөгжлийг хэрхэн хангах вэ” төслийн хүрээнд Тогтвортой хөгжлийн 5 дахь зорилго “Жендерийн эрх, тэгш байдлыг хангах” семинар энэ сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.
Энэ үеэр “Жендэрийн үндсэн болон хэвшмэл ойлголт” сэдвээр Хуульч, жендэр ба хөгжил судлаач Б.Золзаяа
“Тогтвортой хөгжлийг хангах эмэгтэйчүүдийн оролцоог хангасан нийгмийн хөдөлгөөн”-ий хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, сайн туршлагын тухай Эко мами ТББ-ын үүсгэн байгуулагч Ц.Өлзийжаргал нар тус тус танилцуулж иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч санал солилцлоо.