Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хорооны 2023 оны 4 дүгээр хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж 3 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар
– Дүүргийн Биеийн тамир, спортын хорооны үйл ажиллагааны тухай асуудлыг дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ
– Дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн үйл ажиллагааны тухай асуудлыг дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал Ц.Булган
-Жендерийн эрх тэгш байдлыг хангах, хуулийн хэрэгжилтийг тухай асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа нар тус тус танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.