Токиод болсон Японы агаарын тээврийн онгоцны ослын шалтгааныг  хэвлэлүүд онцолж байна. Японы эргийн хамгаалалтын онгоцыг хөөрөх зөвшөөрөл аваагүй байсан. Ослын өмнөх үеийн бичлэгүүд эргийн хамгаалалтын онгоцны нисгэгчийн хэлсэнтэй зөрчилдөж эхэлжээ. Агаарын хөдөлгөөний удирдлагын протоколоос онгоц хөөрөх зөвшөөрөл аваагүй нь илэрсэн. Эргийн хамгаалалтын онгоцны багийн зургаан багийн гишүүдийн тав нь нас барсан. Цорын ганц амьд үлдсэн ахмад  ослын дараа хүнд бэртсэн юм.

Харин эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдсөн Japan Airlines компанийн зорчигч тээврийн онгоц газардах зөвшөөрөлтэй байжээ. Тус онгоцонд зорчиж явсан зорчигчид дэлбэрэхээс нь өмнө амжиж холдож чадсан юм.