2024 онд Украин, Молдав улсад 83 сая евро буюу 89,8 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоо Европын комисс зарласан.Хандивыг тооцож үзэхэд ЕХ- энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 923 сая евро буюу 999 сая доллар зарцуулжээ.

Шинээр зарласан хөрөнгийн 75 сая еврог (81.2 сая доллар) орон байр, цэвэр ус, боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулна. Харин  үлдсэн 8 сая евро буюу 8.7 сая ам.долларыг Молдав дахь хүмүүнлэгийн төслүүд, хамгаалалт, эрүүл мэндийг дэмжих мөнгөн тусламжид зориулах аж.