Баянгол дүүрэг 20 дугаар дулааны шугамын худгаас хүний цогцос гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс энэ сарын 3-ны өдрийн 19:18 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 4х4 метрийн хэмжээтэй 3 метр гүнтэй дулааны шугамын худаг дотор нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гарган Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.