Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Туяа багийн Дэлгэрмөрөн голын “Зусын гарам” гэдэг газарт “Дэлгэрмөрөн” голын мөсөн дээгүүр зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин мөс цөмөрч жолоочийн хамт живжээ.
Нэг зорчигч нь эсэн мэнд гарсан байна.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдын очиход иргэн Б/37 настай, эрэгтэй/-ын “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөс цөмөрч эргээс 13 метр зайд жолоочийн хамт живсэн байсныг ажиллаж 12:05 цагт иргэн М /45 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат/-ын цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.
Автомашиныг 13:02 цагт гаргаж иргэн Б-д хүлээлгэн өгсөн.
