Украин дахь тулааны талбарт Хойд Солонгосын их бууны сумыг Орос руу илгээх нь зогссон байж магадгүй гэж Өмнөд Солонгосын шинжээчид үзэж байна. Хиймэл дагуулын гэрэл зургуудаас үзэхэд ОХУ-ын дөрвөн чингэлэгт  хөлөг онгоцнууд хоёрдугаар сарын 12-ноос хойш Хойд Солонгост буугаагүй байна.

Судалгаа хийгээд ямар учраас их бууны сум зөөхөө  больсон нь тодорхойгүй байна” гэжээ. Оросын дөрвөн чингэлэгт хөлөг онгоцыг “Леди Р”, “Ангара”, “Майа-1”, “Мариа” гэж нэрлэдэг.

Орос зэвсгээ агаараар эсвэл төмөр замаар дамжуулж авч байгааг үгүйсгэх аргагүй гэжээ. Харин Украины цэргүүд барууны орнуудаас нэмэлт зэвсгийн нийлүүлэлтийг хүлээж байгаагийн зэрэгцээ техник хэрэгслийн хүрэлцээ дутмаг байгаа талаар гомдоллож байгаа юм.