Халимны дууны нууцыг эрдэмтэд тайлсан Өмнөд Африкийн Грэмстаун хотын Родосын их сургуулийн доктор Таунер хэдэн жилийн турш амьтдыг судалжээ. Эрдэмтэд анх 2022 онд том цагаан акул агнаж буй хоёр эр оркаг дроноор дүрсжүүлжээ.
Довтолгооны үеэр акулууд махчин амьтдаас зайлсхийхийн тулд алуурчин халимуудыг тойрон эргэлддэг байна. Доктор Таунер BBC News-т “Уур амьсгалын өөрчлөлт, үйлдвэрлэлийн загас агнуур зэрэг хүний үйл ажиллагаа далайд ихээхэн аюул учруулж байна. Хорт бодис, төмөр залгих нь акулуудын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Махчин амьтдын тэнцвэрт байдал алдагдах нь биологийн бусад зүйлд ч нөлөөлж болзошгүй гэжээ.