АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн эсрэг Израилийн дайны талаар ярихдаа дахин маргалдсан. MSNBC-д өгсөн ярилцлагадаа Байден Газын зурваст хийсэн дайнд Нетаньяху “Израильд туслахаасаа илүү Израилийг хохироож байна.

Израилийн барьцаалагдсан хүмүүсийг эргүүлэн авчрахдаа “гал зогсоохыг” хэлэлцээр хийх хэрэгтэйг онцолсон. Байден хэдэн сарын турш амиа алдагсдын тоо 31,000-аас давсан Газын зурваст энгийн номхон иргэдийн амь нас эрсдэж байгаа тул Израиль олон улсын дэмжлэгийг алдах эрсдэлтэй гэж анхааруулсаар ирсэн.

Хариуд нь Нетаньяху: Америкийн ерөнхийлөгч үнэлгээгээ буруу хийж байна.  Израилийн олонхийн хүсэл зоригийн эсрэг хувийн бодлого явуулж байна гэжээ.