Баянхонгор аймаг, Жинст сум. Хөнөг 3 дугаар багийн “Хөнөг” гэдэг газар энэ сарын 24-ний өдрийн 17:44:56 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Жинст сумын Засаг дарга Р.Батжаргал болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.