Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Дархан-Уул аймаг, Дархан сум. 8 дугаар багийн “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 15:32 цагт Онцгой байдлын газарт мэдэгджээ.
Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3.6 км зам туулан 15:38 цагт очиход иргэн О нь хуучин хувцас шатааж байгаад гал алдаж 2 га талбайн шар өвс шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан байна.
ШАР ӨВСНИЙ ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ. Хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ИРГЭН танд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийн хүргэж байна.
