Дорнод аймаг, Матад сум. Мэнэн багийн “Хонгорын-Овоо” гэдэг газарт хээрийн гал түймэр гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид, Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтануудтай хамтран хээрийн гал түймрийг бүрэн унтрааж Матад сумын Цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн.
Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 3600 га талбай өртөж шатсан.
