“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар Ш.Сайхансамбууг өөрт нь буу тулгасан талаар ярив. Тэрбээр “Би Сайханаа ахыг ерөөсөө муриагүй. Сайханаа ах хамгийн сүүлд надад буу тулгасан. “Чи миний үгээр яв, тэгэхгүй бол чамайг ална” гэсэн. “Би үхэх ёстой бол таны өрөөнд үхнэ биз дээ” гээд гараад явсан. “Тэр залуу гэнэт ирээд, гэнэт явсан” гээд байх юм. Үгүй ээ ах аа. Та Х.Баттулга Ерөнхийлөгчийн өгсөн маузер гэдэг бууг та миний толгойд тулгасан” гэв.