Архангай аймаг, Тариат сум. Мөрөн багийн “Хүрмийн-Ам” гэдэг газар 2 хүн мотоциклтойгоор “Чулуут” голоор гарч байгаад 1 хүн нь голын усанд осолджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 47 км замыг туулан очиход иргэн Э/52 настай, эрэгтэй/ голын усаар мотоциклоо түрж гарч байгаад осолдсон байжээ. Үзэгдэх орчин хязгаарлагдмал тул тандалт хийж энэ сарын 7-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Хавчигийн-Ам” гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.