Оманы нийслэл Маскат хотод дэлхийн нэр хүндтэй Заха Хадид Архитекторын (ZHA) зохион бүтээсэн 1.3 тэрбум долларын өртөгтэй далайн эргийн бүтээн байгуулалт хийгдэж эхэлнэ. Нийт 3.3 сая метр квадрат талбай бүхий далайн эргийн бүтээн байгуулалтад орон сууцны цогцолбор, усан онгоцны зогсоол, соёлын дүүрэг, сайд нарын харшууд багтана. Энэ оны сүүлээр эхлүүлэх бүтээн байгуулалт ашиглалтад ороход 60 мянга гаруй хүн амьдарч 300,000 байшин барихаар төлөвлөжээ.