Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо бага насны хүүхэд гэртээ тоглож байгаад нам даралтын зуухны халаалтын төмөр хоолойд (шугам) хөлөө хавчуулсан тухай дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 15:30 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход М /4 настай эмэгтэй/ зүүн хөлөө хавчуулсан байсныг “Холматро”-гын тэлэгч багаж ашиглан ажиллаж хавчуулсан хөлийг гаргасан байна.