Өчигдөр буюу энэ сарын 17-ны 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 6 хүүхэд, насанд хүрсэн 1 хүнийг мөргөсөн харамсалтай осол бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар ослын улмаас нэг хүүхэд нас барсан байна.
Одоогийн байдлаар нэг том хүн, хоёр хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт, хоёр хүүхэд Хүүхдийн мэс заслын тасагт, нэг хүүхэд Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.