Их Британийн далайн эрэг дээр аварга том, 82 фут гүрвэл загас олдсон. Энэ нь урьд өмнө илрүүлж байгаагүй  далайн хамгийн том аварга амьтан байсан.

Эрдэмтэд 200 сая жилийн настай байж магадгүй гэж үзэж байгаа юм. Шинээр олдсон амьтан нь мезозойн эрин үеийн далайн махчин амьтдын дунд байсан ихтиозавр  юм.Тэд халим шиг агаараар амьсгалдаг. Шинээр олдсон ихтиозаврын төрөл зүйлийг 2020-2022 оны хооронд Их Британийн Сомерсет мужийн Blue Anchor-аас хэсэг хэсгээр нь олдож байсан аж.