Баянзүрх дүүрэг 42 дугаар хороо орцонд утаажилт ихтэй байна гэсэн дуудлагыг энэ сарын 23-ны өдрийн 05:21 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход /16 давхар барилга/-ын 6 дугаар давхраас 11 дүгээр давхар хүртэлх цахилгааны хуваарилах самбар болон сувагчлал шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Утаажилтын бүсээс тус байрны 85 иргэнийг аюулгүй газарт гаргасан.