УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Киргиз улсын парламентын/Жогорку Кенеш/ дарга Нурланбек Шакиев төрийн айлчлал хийхээр өнөөдөр манай улсад ирж байна.

Төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны 14:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл зарим гудамж, замын хөдөлгөөнд зорчих чиглэлийн дагуу түр хугацаанд хязгаарлалт хийхээр болжээ.

Иймд жолооч нарыг хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, анхаарал болгоомжтой, соёлтой хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс/ЗХУТ/зөвлөлөө.