Баян-Өлгий аймаг, Сагсай сум Цагаан-Асгат 3 дугаар багийн “Хар нуур” гэдэг газар энэ сарын 11-13-ны өдрүүдэд орсон их цасны улмаас Сагсай сумын 600 айл өрх, Улаанхус сумын 200 гаруй айл өрх цасанд боогдож зам даваа хаагджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 04.25-ны өдрийн 09:00 цагаас эхлэн “Хар нуур” гэдэг газар 3 км замын цасыг цэвэрлэж зам гарган 20:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдрийн 09:00 цагт зам даваа нээх ажиллагаа үргэлжилж байна.