Төв аймаг, Баянчандмань сум Чандмань баг зам тээврийн осол болж автомашины эд ангид 2 хүн хавчуулагджээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн Хьюндай Маяти загварын ачааны автомашины урдаас иргэн Э-ын “Ниссан Караван” загварын суудлын автомашин мөргөж суудлын автомашины жолооч Э /32 настай, эрэгтэй/ жолооны хүрдэнд, зорчигч Т /18 настай, эрэгтэй/ нь автомашины эд ангид тус тус хавчуулагдсан байсныг 20 минут ажиллаж гарган тус сумын Замын цагдаагийн зохицуулагчид хүлээлгэж өгсөн байна.