УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим улсад суух Элчин сайд нарын томилгоог хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татаж шинээр томмилох Ерөнхийлөгчийн саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ, Д.Энхтайваныг Индонез, Д.Батбаатарыг Узбекстан улсад суух Элчин сайдаар томилох санал гаргажээ.
БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралын бүрэн эрхийн хугацаа дууссан бол Индонез улсад Элчин сайдын яамаа дахин нээн ажиллуулахаар болсон байна. Мөн Узбекстан улсад Элчин сайдын яамаа нээх шийдвэрийг энэ онд гаргасан юм.
Элчин сайд нарын томилгоог хэлэлцэж эхлэх үед УИХ-ын гишүүн Г.Амартүвшин уг асуудлыг хаалттай хэлэлцэх санал гаргасныг гишүүд дэмжлээ. Ингэснээр УИХ Элчин сайд нарын томилгоог хаалттай хэлэлцэж эхлэв.