Баянхонгор аймаг, Баянговь сум Залаа багийн “Их богд” ууланд 7 хүн ууланд аялж байснаас 1 хүний бие муудсан тул уулнаас буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 22:10 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газрын алба хаагчдыг очиход иргэн Э /56 настай, эмэгтэй/ “Их богд” ууланд нас барсан байсан тул цогцсыг энэ сарын 29-ний өдрийн 17:30 цагт уулнаас буулгаж аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.