Дархан-Уул аймаг, Шарынгол сум энэ сарын 6-ны өдрийн 08:30 цагийн орчим 7 настай, эрэгтэй хүүхэд гадаа тоглоно гэж айлаас гараад сураггүй болжээ.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид А /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг энэ сарын 6-ны өдрийн 19:35 цагаас эхлэн “Булагт”, “Хавчуу” гэдэг газруудад зохион байгуулсан байна.

Эрлийн баг  Дархан-Уул аймгаас зүүн урд зүгт 68 км, Шарын гол сумаас зүүн урд зүгт 8 км-т Санжинт багийн “Ар хавчуу” гэдэг газраас мөн өдрийн 20:26 цагт эсэн мэнд олж ээж О-д хүлээлгэн өгсөн.