Архангай аймаг, Цэцэрлэг сумын Чулуут багийн “Арал” гэдэг газар энэ сарын 9-ний өдрийн 20:00 цагийн орчим малчин Г нь мотоциклтой гэрээсээ гараад сураггүй болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд малчин Г-ыг эрэн хайх ажиллагааг энэ сарын 12-ны өдрийн 07:30 цагаас дахин эхлүүлж, мөн өдрийн 15:30 цагт “Дангийн тархи” гэдэг газарт “Идэр” голын 1.5 метрийн усны гүнээс цогцсыг олж, гарган Цэцэрлэг сум дахь Цагдаагийн хэсгийн хэв журмын цагдаад шилжүүлж өгсөн.